Гэрийн тань ая тух дулаан орчин...

Monday, December 28, 2009

Агаар цэвэршүүлэгч



Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж: Уг төхөөрөмж нь орон байр,
албан тасалгаанд тавьж ашиглахад тохиромжтой. Хотын агаарын бохирдолт, утаа, хуурайшилт ихтэй цаг уур, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний тоосжилт, хавар намар, зуны улиралд дэгддэг ургамлын тоосжилтоос бүрэн хамгаалж чадна. Мөн өвлийн улиралд хүйтэн агаарыг халааж орон байр руу оруулах нэмэлт автомат ажиллагаатай.
Орон байр, цөөн хүнтэй албан тасалгаанд 2 цагт 15 минут, эмнэлэг (мэс заслын өрөө, сэхээн амьдруулах тасаг г.м.), олон хүнтэй газруудад 1 цагт 15 минут ажиллахаар тохируулан тавихад үр дүнтэй. Гаднаас өрөө тасалгаанд орж буй хүчилтөрөгчөөр баялаг ч хорт утаатай,төрөл бүрийн тоосонцортой агаарыг сайн чанарын фильтерээр шүүж тогтмол цагуудад (хүйтний улиралд халааж) татаж оруулдаг автомат үйлдэлтэй, дуу чимээ багатай төхөөрөмж юм.Онцлох давуу тал нь гэр орон, албан байранд (бичил орчны нөхцөлд) дахь агаарын нүүрстөрөгч (H2)-ийн агууламжийг бууруулж хүчилтөрөгч (O2)-ийнхийг нэмэгдүүлдэгт оршино. Тасалгааны агаар шүүгч нь нүүрстөрөгчийн хэмжээг үүнтэй адил багасгаж чадахгүй. Учир нь зөвхөн өрөөн доторх агаарыг цэвэршүүлж байгаа тул хүчилтөрөгчийн агууламжийг нэмэгдүүлэх боломжгүй юм. Манай энэ төхөөрөмж дээрх 2 асуудлыг шийдэж чадсанаараа бусад төхөөрөмжөөс илүү давуу талтай болно.

No comments:

Post a Comment